Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө 2 удаа газар хөдөлсөн боловч иргэдэд мэдрэгдээгүй байна.Тус аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өнгөрсөн шөнө 04:46 цагт 3.5 магнитудын хүчтэй, Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар 05:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй гэнэ. Тус аймагт 1 сарын 12-нд 6,5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш давтан хөдлөлт бүртгэгдсээр байна.
Б.Ганаа
Өнгөрсөн шөнө 2 удаа газар хөдөлсөн боловч иргэдэд мэдрэгдээгүй байна |