Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр байна. Өчигдөр 5 удаа өнөө өглөө 1 удаа хөдөлжээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар буюу Хөвсгөл нуур дотор 2 сарын 3-ны өдрийн 12:20 цагт 4.7 магнитудын хүчтэй, 13:54 цагт 4.1 магнитудын хүчтэй, газар хөдлөлт болж тус сумын төв болон Хороо багийн иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Мөн тус газарт 2 сарын 3-ны өдрийн 14:14 цагт 3.6 магнитудын хүчтэй, өдрийн 15:14 цагт 4.7 магнитудын хүчтэй, 15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ сарын 4-ний өдрийн 02:06 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж Хороо багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.
Б.Туяа
Хөвсгөлд 6 удаа газар хөдөллөө |