Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс аймгийн хэмжээнд томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 85 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджийн орчим байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Идэр, Үүр зэрэг голуудын мөсний зузаан 83-131 см байна. Шишгэд, Бэлтэс, Бүгсий, Эг зэрэг голуудын мөсний зузаан 31-108 см байгаа нь өмнөх оны мөн үеэс 1-17 см бага байна. Томоохон гол мөрнүүдэд гол харзлах, голын нийт уртын дагууд халиа тошин гүйх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул малчид, тээвэрчид болон ард иргэдийг баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байлаа.
Мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа |