Өчигдөр гурван удаа газар хөдөлжээ
2021-01-30 22:03:06, 636

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хачим гэдэг газар буюу Хөвсгөл нууранд энэ сарын 29-нд 3 удаа газар хөдөлжээ.

Тодруулбал  Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар Хөвсгөл нууранд аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, 29-ний өдрийн 08.35 цагт 4.2 магнитуд, 09.13 цагт 3.5 магнитуд, 10.24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна. Иймээс иргэдийг Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг аймгийн МХГ-аас анхааруулж байна.

Б.Ганаа



Өчигдөр гурван удаа газар хөдөлжээ