Ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орох тул үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 07 дугаар сарын 17-ны 20 цагаас 07 дугаар сарын 18-н20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө зарим, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нийт нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Мөрөн хот орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 07 дугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 21-нд зарим, бусад хугацаанд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв зүүнээс секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Цогжаргал
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР УСАРХАГ БОРОО ОРНО |
|
Сэтгэгдэл бичих