100 салаа мод
2020-12-28 20:47:05, 1163

 Монгол орны хойморт оршин Хөвсгөл нутагт байгалийн үзэмж төгс хад чулуу, мод, хөшөө дурсгал гээд  сонин содон үзэсгэлэнт газар олон бий. Тус аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс баруун зүгт 5 километрт  100 салаа мод байдаг. Мод нь ганцхан үндэснээс салаалан ургасан маш олон мөчиртэй бөгөөд нийт 100 салаа гэнэ. Тус модонд нутгийн иргэд ахуй амьдралаа даатгаж, цай сүүнийхээ дээжийг өргөн аминчлан хүслээ шивнэсээр иржээ. Сүүлийн жилүүдэд 100 салаа модыг хүсэл биелүүлдэг хэмээн аян замын хүмүүс зорин ирж залбирдаг болжээ. Монголд 100 салаа мөчир бүхий мод 2 байдаг бөгөөд нөгөөх нь Архангай аймгийн чулуут голын хавцалд байдаг ажээ.

Б.Туяа 

 


100 салаа мод