Хөвсгөл нуур баринтаглажээ
2020-12-28 20:13:49, 938

Хөвсгөл нуурын мөс  өнгөрсөн 7 хоногоос эхлэн барьцалдан энэ сарын 27 –нд  бүрэн хөлдөж баринтагласан гэдгийг нутгийн иргэд хэлж байна. 

Гэхдээ мөс гүйцэд хөлдөх болоогүй тул ард иргэдийг зорчихгүй байхыг  анхааруулж байв.  Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-нд баринтагладаг гэнэ.  Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг ажээ.

Э.Амарсанаа

 


Хөвсгөл нуур баринтаглажээ