Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг анхааруулав.
Энэ сарын 21-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Бүгсий, Бэлтэс, Шишгэд, Үүр, Эг зэрэг гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон, мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байна. Сэлэнгэ гол Тосонцэнгэл сум орчимд, Эг гол Хатгал орчимд, Хөвсгөл нуур зэрэг томоохон гол мөрнүүдэд мөсөн зах хөвлөг, өтгөн зайр урсах гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Дээрх гол мөрнүүд нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэлтэй байгаа тул малчид, тээвэрчид, өрд иргэдийг томоохон гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна |