Томоохон гол мөрнүүд тогтвортой мөсөн бүрхүүлтэй болж бэхжээгүй байна
2020-12-11 20:54:14, 603

Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Ус судлалын өртөөнөөс томоохон гол мөрнүүд тогтвортой мөсөн бүрхүүлтэй болж бэхжээгүй байна гэдгийг анхаарууллаа.

Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Бүгсий, Бэлтэс, Шишгэд, Үүр, Эг зэрэг гол мөрнүүдэд битүү мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан 21-60 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджийн орчим байна. Сэлэнгэ, Эгийн гол, Хатгал орчимд, Хөвсгөл нуур зэрэг томоохон гол мөрнүүдэд мөсөн зах, мөсөн хөвлөг, өтгөн зайр урсах гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Иймд томоохон гол мөрнүүд тогтвортой, мөсөн бүрхүүлтэй болж бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Б.Туяа 


Томоохон гол мөрнүүд тогтвортой мөсөн бүрхүүлтэй болж бэхжээгүй байна