Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг аадар бороо орж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 07 дугаар сарын 09-ний 20 цагаас 07 дугаар сарын 10-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Нийт нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун ба хойд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө нийт нутгаар сэрүүсч, 10-15 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
2018 оны 07 дугаар сарын 11-нээс 07 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 11,14-нд ихэнх, 12нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 11-нд нийт нутгаар сэрүүсэх бол бусад хугацаанд нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Цогжаргал
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР УСАРХАГ ААДАР БОРОО ОРНО |
|
Сэтгэгдэл бичих