БАЯР НААДМЫН ҮЕИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
2018-07-08 23:12:04, 861
Малчид, ард иргэдийн анхааралд:  Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг аадар бороо орж сэрүүсэх тул  үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 08-ны 20 цагаас 07 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Мөрөн хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 2018 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хөвсгөл аймгийн нутгаар: 10,11-нд ихэнх, 12,13-нд зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 10, 11-нд нийт нутгаар сэрүүсч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бол 12-ноос өдөртөө 21-26 градус хүрч дулаарна.
 

 

Мэдээ зохиосон синоптик инженер: Ж.Тэгшбаяр


БАЯР НААДМЫН ҮЕИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0