Хөвсгөлийн ихэнх нутгаар бороо, цас орж зарим нутгаар цочир хүйтэрсэн байна
2020-09-12 18:18:59, 757

Хөвсгөл аймгийн ихэнх  нутгаар өнгөрсөн шөнө бороо,  цас орж зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрсэн байна. Өглөөний байдлаар  Арбулаг, Улаан-Уул, Ханх суманд 2-6 см цас орж Цэцэрлэгээс бусад сумын нутгаар аадар бороо, бороо, нойтон цас орсон байна. Ханх суманд шөнөдөө -3,5 градус хүрч цочир хүйтэрчээ.  Өнөө шөнө нийт нутгаар цочир хүйтрэх бөгөөд  шөнөдөө зарим нутгаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх ажээ.

Хөвсгөл аймгийн нутгаар  14-нд зарим нутгаар хур тунадас орж салхи баруун хойноос секундэд 4-9 метр, ихэнх нутгаар үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Энэ сарын 17-оос  дулаарна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Б.Ганаа



Хөвсгөлийн ихэнх нутгаар бороо, цас орж зарим нутгаар цочир хүйтэрсэн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0