Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн Шишхэд голын сав газрын захиргаанаас усны тухай хуулийг сав газрын хэмжээнд бүх түвшинд сурталчлах, бохирдуулагч нь төлбөр төлөх, урамшууллын шинэ системийг хэрэгжүүлж хэвшүүлэх, зөрчилд хариуцлага тооцох талаарх мэдээлэл өгөх, тусгайлан сэдвийн хүрээнд уралдаан зарлаж, олон нийтэд дараах чиглэлээр таниулах зорилготой “Цэнхэр алт” аяныг зарлажээ. Аяны хүрээнд усыг үйлдвэрлэдэггүй, усыг савладаг, усаа дагаж хөгжинө, усны олон нийтийн оролцоог хангая, их бохирдуулагч нь их төлнө, усны экологийн тэнцлийг хангая, ус ба уур амьсгалын өөрчлөлт, усны зохистой хэрэглээг хэвшүүлье, усаа хайрлая гэсэн мэдээ мэдээлэл , уриалга, постер, видео, контентыг хүргэх орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэдэд хүргэнэ. “Цэнхэр алт” аяныг 9 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэг сар зохион байгуулах ажээ.
Б.Ганаа
“Цэнхэр алт” аяныг зарлажээ |
Сэтгэгдэл бичих