Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна
2020-09-01 11:41:28, 552

Ойрын өдрүүдэд орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас усжих томоохон голууд үерийн түвшинг даван үерлэж байгааг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Шишгэд зэрэг томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 14-45 см-ээр нэмэгдэж Дэлгэрмөрөн, Гуна, Үүр, Бэлтэс зэрэг голууд үерийн түвшинг 19-40 см-ээр даван үерлэж байна. Бусад томоохон голуудын усны түвшин олон жилийн дундаж төвшнөөс 4-80 см –ээр их байна. Иймд дээрх гол мөрний дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, ард иргэдийг үер усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Б.Ганаа



Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0