Борооны өмнө салхины хурд түр зуур ширүүснэ
2020-08-31 21:16:39, 571

Цаг уурын бйагууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.Хөвсгөл аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Нийт нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Мөрөн хот орчмоор

Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 5-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.


Борооны өмнө салхины хурд түр зуур ширүүснэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0