Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад энэ жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна.
Уул хадыг сөхөж, шоргоолжны үүр сэндийлсэн хорхойтсон баавгайн ул мөр олдсон дээрх газруудад иргэдийг малд явахдаа анхаарал болгоомжтой байх, самар, жимс түүхгүй байхыг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын газрын захиргаанаас анхааруулж байна. Баавгай тайгад амьдардаг, ил гарч хүн амьтанд харагдах нь ховор байдаг. Гэвч дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг гэнэ. Самар, жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж амьтан хүнд халдах тохиолдол хүртэл гарч байжээ.
Хорхойтсон баавгайн ул мөр ажиглагджээ |
Сэтгэгдэл бичих