Аялал жуулчлалын улирал ирсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл нуурт завьтай эргүүлийг тогтмол хийж байна. Урин дулааны цагт Хөвсгөл нуурыг зорих гадаад, дотоодын жуулчид жилээс жилд нэмэгдэж байгаа боловч анхаарал болгоомжгүйн улмаас усанд унах, осолдох эрсдэл гарсаар байгаа билээ. Тухайлбал 7 сарын эхээр гурван иргэн Хөвсгөл нуурт осолдож амь насаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар ОБГ-ын аврагчид Хөвсгөл нуурт аялж байгаа иргэдэд зөв зохистой аялах мэдээлэл, зөвлөгөө өгч эргүүл хяналтыг тогтмол хийж байна. Эргүүл хяналтыг 8 сарын 25 хүртэл хийх ажээ.
Б.Туяа
Онцгойгийн алба хаагчид Хөвсгөл нуурт тогтмол эргүүл хийж байна |
Сэтгэгдэл бичих