Хөвсгөл аймгийн нутгаар өнөө шөнө нутгийн өмнөд, зүүн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулав. Мөн энэ сарын 26,28,29-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 28-нд өдөртөө нийт бага зэрэг сэрүүсэх гэнэ. Иймээс ард иргэдийг аялал зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Б.Туяа
Аадар бороо орно гэдгийг анхааруулав |
Сэтгэгдэл бичих