БОАЖ-ын сайд Хөвсгөл аймагт ажиллав
2020-07-21 19:43:23, 733

 БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллав. Энэ үеэр Хөвсгөл аймгийн байгаль орчны салбарын хамт олонтой уулзаж үйл ажиллагаатай нь танилцаж  орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар сонслоо. Тус аймгийн хэмжээнд 800 гаруй иргэд байгаль орчны салбарт ажилладаг. Цаашид байгаль хамгаалагч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын дарга Р.Жаргалсайхан хэлж байлаа. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “МУ-ын Засгийн газраас Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын бүс болгон зарласан учраас анхны томилолтоо Хөвсгөл аймгаас эхэлж байна.

Хөвсгөл нуурын байдалтай газар дээр нь танилцсан. Цаашид байгаль орчны салбарт агаарын бохирдол бууруулах, нөхөн сэргээлт хийх, моджуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллана" гэдгийг хэлж байлаа. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд байгаль орчны салбарыг хөгжүүлэхийн тулд мэдлэг чадвартай боловсон хүчин хэрэгтэй байна. Иймээс Хөвсгөл аймгийн 2-3 төрийн албан хаагчийг гадаадад урт хугацаанд суралцуулж өгөхийг сайдаас хүсэж байлаа. 

Б.Ганаа 

 



БОАЖ-ын сайд Хөвсгөл аймагт ажиллав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-24 07:50:17
    Зочин: Аялал жуулчлалын тулгуур төв гэсэн хаягнаас өөр юмгүй хөгждөггүй аймаг, БОАЖГ-н дарга тэтгэврээ хүлээсэн юу ч хийдэггүй хөлдүү нөхөр дэндүү эмгэнэлтэй ,