Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Шишгэд зэрэг томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 48-81 см-ээр нэмэгдэж Дэлгэрмөрөн, Гуна, Үүр, Бэлтэс голууд үерийн түвшинд хүрч үерлэж байна. Ойрын өдрүүдэд түр зуурын үргэлжилсэн бороо орж тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд хуурай сайраар уруйн үер бууж болзошгүй байгаа гэнэ. Иймээс малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд зугаалгаар яваа хүмүүсийг усны үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Мөрөн ус судлалын өртөөнөөс анхааруулж байна.
Б.Туяа
Дэлгэрмөрөн, Шишгэд голуудын усны түвшин өмнөх өдрөөс 48-81 см-ээр нэмэгджээ |
Сэтгэгдэл бичих