Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутагт буюу Хөх хөтлийн давааны орчим өчигдөр гэнэт цас болон мөндөр холилдон орсон байна. Нийт нутгаар цаг агаар тогтуун дулаан байсан боловч гэнэт тэнгэр бүрхэн цас, мөндөр холилдон оржээ.
Мөндөр хүний эрхийн хурууны өндөг шиг хэмжээтэй байсан бөгөөд хэсэгхэн зуур орсон байна. Зуны дунд сар гарсан байхад ийнхүү цас, мөндөр холилдон орсон тохиолдол үгүй гэнэ. Энэ зуны хувьд хэт халж байгаан улмаас гэнэтийн хур бороо орох, тэнгэр дуугарах, аянга буух тохиолдол гарч байгаа учраас болзошгүй эрсдлээс сэргийлж байхыг Аймгийн Онцгой байдлын газраас ард иргэдэд анхааруулсаар байгаа ажээ.
ХӨВСГӨЛД ЦАС, МӨНДӨР ХОЛИЛДОН ОРЖЭЭ |
|
Сэтгэгдэл бичих