Хөвсгөл аймагт “Загас үржүүлэх, цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх” арга хэмжээний хүрээнд Бүрэнтогтох сумын нутаг Дэлгэрмөрөн голын цутгал Баянголд зэвэг загасны 150,000 жарамгайг бойжуулж тавилаа. Үржүүлэх ажлын тендерийг Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагаа цахимаар тендер зарлаж гүйцэтгэгчээр Байгаль хамгаалах Монголын тул сан төрийн бус байгууллага шалгарсан байна. Хамтын ажиллагааны гэрээний дагуу Дэлгэрмөрөн голын дэргэд Загас үржүүлгийн төв байгуулж Төмөрбулаг сумын Засаг даргын зөвшөөрлөөр 45 ширхэг зэвэг загас түрсийг нь авч жарамгай болгон бойжуулсан байна. Төслийн менежерийн баг Зэвэг загасны байгаль дээр амьдрах чадвартай болсон 150,000 ширхэг жарамгайг хүлээн авч голд тавилаа. Тус аймгийн "Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Загас үржүүлгийн цехэд өсгөвөрлөн бойжуулсан жарамгай, жараахайн байгалийн усанд амьдрах чадварын үнэлгээг шинжлэх ухааны байгууллагатай хамтран тогтооно" гэж тусгасны дагуу 3 дахь жилдээ жарамгай үржүүлэх ажлыг хийж байгаа ажээ.
150,000 жарамгайг бойжуулж Баянголд тавилаа |
Сэтгэгдэл бичих