Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Номин холдинг ХХК энэ зун Сүхбаатар хөлөг онгоцыг Хөвсгөл нуурт аялуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ иргэд онгоцны дэргэд зургаа авахуулах боломжтой гэнэ. Хөвсгөл нуураар анх 1910 онд Оросын худалдаачид 40 тоннын даацтай жижиг хөлөг онгоц аялуулсан түүхтэй. ЗХУ-ын Пермь хотын Кама үйлдвэрт бүтээсэн Сүхбаатар хөлөг онгоц 800 морины хүчин чадалтай бөгөөд 1985 оноос Хөвсгөл нуурт аялж эхэлсэн байна. Тус онгоц 1997 онд хувьчлагдаж Номин холдинг ХХК эзэмшиж жил бүрийн зун Хөвсгөл нуурын орчмын байгалийн өвөрмөц тогтцыг үзүүлэх аяллыг хийж 2009 оноос хойш нийт 86868 хүнд үйлчилжээ.
Б.Ганаа
Сүхбаатар хөлөг онгоц энэ зун Хөвсгөл нуурт аялахгүй |
Сэтгэгдэл бичих