Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бүгсий, Үүр зэрэг томоохон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 1-23 см ахиу, бусад голуудын усны түвшин бага байна гэдгийг Мөрөн ус судлалын өртөөнөөс мэдээллээ.
Ойрын өдрүүдэд түр зуурын үргэлжилсэн бороо орж тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Мөн жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд аялал зугаалгаар яваа иргэдийг усны үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байлаа.
Б.Туяа
Голуудын усны түвшин нэмэгджээ |