Хөвсгөл аймгийн хэмжээнд хур бороо элбэг дэлгэр сайхан зун болж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн нийт нутгаар халж байна. Мөрөн суманд өнөөдөр 31 градус хүртэл халсан байна. Их халсны дараа түр зуурын дуу цахилгаантай бороо ирэх сарын 2 хүртэл орох төлөвтэй байгаа учраас аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулан сэрэмжлүүлэв. Мөн энэ жилийн хувьд түр зуурын усархаг борооны улмаас гэнэтийн үер болж болзошгүй тул малчид иргэдийг үерийн ам, жалгын дагуу буухгүй, аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байлаа.
Мөрөнд 30 градус давж халав |
Сэтгэгдэл бичих