Хөвсгөлд салхины хурд 24-32 метр секунд хүрлээ
2020-05-14 23:02:49, 5274

"Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод оройн 21 цаг 10 минутын орчим хүчтэй салхи шуурч түр зуурын аадар бороо орлоо. Шуурганы үеэр салхины өрөвхийлөх хурд 24-32 метр секунд хүрч, харах орчин бүрэн хязгаарлагдсан байлаа" гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн синоптик инженер Г.Болорчимэг мэдээллээ.

Мөн өнөөдөр бүх нутгаар салхитай байсан бөгөөд Тариалан суманд салхи 24 метр секунт хүрчээ.  Өнөө шөнө ихэнх нутгаар хур тунадас орж, салхи баруун хойноос 10-15м/с, үе үе 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шууран, эрс сэрүүсэхийг анхааруулж байлаа.

 Мөрөн хот орчмоор  үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, үе үе секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байх ажээ.

Б.Гантуяа 



Хөвсгөлд салхины хурд 24-32 метр секунд хүрлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-16 00:06:57
    Зочин: Hatgald yah bol