Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончигт аймгийн 2020 оны төсвийн төслийг Засаг даргын орлогч Ц.Баттогтох, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Базар нар өргөн барилаа. Төсвийн төсөл өнгөрсөн оноос 16 тэрбумээр нэмэгдсэн бөгөөд ирэх 7 хоногт хуралдах Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн батлах гэнэ. Тодруулбал 2019 онд 100 тэрбум байсан бол энэ жил 116 тэрбум төгрөгийн төсвийн төслийг өргөн барьжээ. Үүнд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, шимтгэл, үдийн хоолны нэмэгдэл зэрэг багтсан гэдгийг Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Базар хэлж байв. Төсвийн тухай хуульд "Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ" хэмээн заасан байдаг учраас хуулийн хүрээнд өргөн барив. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар томилолтоор ажиллаж байгаа ажээ.
Б.Ганаа
Төсвийн төсөл өнгөрсөн оноос 16 тэрбумээр нэмэгджээ |
|
Сэтгэгдэл бичих