Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас бусад бүх сумын нутагт өчигдөр өдөртөө 10 мм, өнгөрсөн шөнө нутгийн төв болон зүүн хагаст 0,3-29 мм бороо, уулаараа нойтон цас оржээ. Өнөөдрийн байдлаар Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Цагааннуур гэсэн 5 сум хуурайшилт ихтэй бусад сумын нутаг дэвсгэрт хангалттай хур тунадас орж ган тайлагдсан байна. Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн бороо явуулын экспедиц 6 сарын нэгний өдөр хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр Алаг-Эрдэнэ сумын Ужигийн сайрт 2 ширхэг пуужин, Харганы эхэнд 3 ширхэг пуужин нийт 5 ширхэг пуужин, Цэцэрлэг сумын Согоотын даваа, Баянзүрх сумын газрын генераторыг ажиллуулж 7 ширхэг түлш шатааж үүлэнд нөлөөлсөн байна. Үүний үр дүнд нийт нутгаар бороо уулаараас нойтон цас орсон байна.
ТӨМӨРБУЛАГААС БУСАД БҮХ СУМАНД ХУР ТУНАДАС ОРЛОО |
Сэтгэгдэл бичих