Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн бороо явуулын экспедиц хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр Алаг-Эрдэнэ сумын Ужигийн сайрт 2 ширхэг пуужин, Харганы эхэнд 3 ширхэг пуужин нийт 5 ширхэг пуужин, Цэцэрлэг сумын Согоотын даваа, Баянзүрх сумын газрын генераторыг ажиллуулж 7 ширхэг түлш шатааж үүлэнд нөлөөлсөн байна. Үүний үр дүнд нийт нутгаар бороо уулаараас нойтон цас орж байна. Тус аймгийн хэмжээнд нийт нутгаар хуурайшилттай, нийт 16 сум хуурайшилтын дөрөвдүгээр зэрэг буюу түймрийн нэн их аюултай түвшинд хүрсэн байсан учраас Ус цаг уур орчны шинжилгээний төвөс үүл бөөгнөрөх, хуралдах явцыг ажиглан бэлэн байдалд ажиллаж үүлэнд зориудаар нөлөөлсөн нь үр дүнд хүрчээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт ойн түймэр 2 дахь өдрөө асч байгаа бөгөөд хур тунадас нэмэгдүүлсэний үр дүнд унтрах төлөвтэй байгаа ажээ.
ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЛЭЭ |
Сэтгэгдэл бичих