Хөвсгөл аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 онд 6.4 байсан бол энэ онд 3.4 болж 3 функтээр буурсан байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Монгол Улсад ажиллах хүчний судалгааг анх удаа 2002-2003 онд олон улсын нийтлэг аргачлалын дагуу улирлаар явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын нөлөөллийг тусгасан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний суурь судалгаа болжээ.Статистикийн тухай хуулинд 2004 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2006 оноос эхлэн жил тутам ажиллах хүчний судалгааг улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархаадаг болсон байна. Тус судалгаагаар сонгогдсон өрхөөс мэдээллийг сар бүр цуглуулж, улирлаар нэгтгэж, үр дүнг гаргадаг ажээ. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй 258 иргэн ажилд зуучлагдан орсон бөгөөд идэвхтэй ажил хайж буй 676 иргэн бүртгүүлжээ. Тус аймгийн хэмжээнд гагнуурчин, сантехникч, цахилгаанчин гэсэн мэргэжлүүд хамгийн их эрэлттэй байдаг ажээ.
Б.Ганаа
Хөвсгөл аймагт ажилгүйдлийн түвшин 3 функтээр буурчээ |
|
Сэтгэгдэл бичих