Хөвсгөл аймгийн төсвийн орлого 20.6 хувиар өсчээ
2019-07-31 22:47:21, 842
Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс хагас жилийн нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа. Энэ оны хагас жилийн байдлаар аймгийн төсвийн орлого 60.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 10.3 тэрбум төгрөг  буюу20.6 хувиар өсчээ. Харин зарлага 48.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.7 тэрбум төгрөгөөр 3.5 хувиар буурсан байна. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 1467 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 тохиолдол буюу 1.5 хувиар өсчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 490,9 тэрбум төгрөг, 2017 онд 512,2 тэрбум төгрөг 2018 онд 591,5 тэрбум төгрөг болж 2016 оноос 20.4 хувь, 2017 оноос 15.4  хувиар  тус тус өссөн үзүүлэлттэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.
 
Б.Ганаа


Хөвсгөл аймгийн төсвийн орлого 20.6 хувиар өсчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0