Бензин шатахууны үнэ 40-50 төгрөгөөр буужээ
2019-06-27 10:51:02, 658
Хөвсгөл аймгийн "Петровис" компани АИ-95, АИ-92-ын үнийг тус бүр 40-50 төгрөгөөр бууруулж АИ-92 1990, АИ-95 2280 төгрөгөөр борлуулж байна. Харин А-80-ын үнэ 1900, дизель түлшийг 2460 төгрөгөөр борлуулж байна Бензин шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ 150-500 төгрөгөөр нэмэгдсэн. Гэвч шатахууны үнэ буурсан боловч өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байна. Мөрөн суманд талх 150 төгрөгөөр нэмэгдэж 1150, гурилан бүтээгдэхүүн 150-500 төгрөгөөр нэмэгдсэн үнээр худалдаалж байна.
Б.Туяа 


Бензин шатахууны үнэ 40-50 төгрөгөөр буужээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0