Хууль зөрчсөн цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоов
2019-03-28 13:54:46, 1025
Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран "Хүүхэд хяналт" арга хэмжээг зохион байгуулж, Мөрөн суманд ажиллаж байгаа цахим тоглоомын газруудад хамтарсан хяналт шалгалт хийлээ.
Сумын хэмжээнд нийт 10 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж буйгаас зөвшөөрөл аваагүй нэг газрыг илрүүлж үйл ажиллагааг зогсоов.
Мөн есөн газарт илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллажээ. Хяналт шалгалтаар тоглоомын газрын агааржуулалт муу, цагийн хуваарь баримталдаггүй, стандартын бус орчинд үйл ажиллагаа явуулдаг зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.
 
Б.Гантуяа 


Хууль зөрчсөн цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-01 19:29:57
    Zochin: Er ni tsahim togloom baih estoi yu vgvi yu. Tiim l svrhii hynalt shalgalt hiij bgaan bol hiisen shig hiih heregtei shdee. Hudlaa ner zvvsen ymnuud. Ireedvigee bodoj bgaan bol surguuliin hajuu dahi togloomiin gazruudiig haah heregtei. Hudlaa salgasan gj ner zvvj bdgaa bolimoor ym.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-29 12:41:10
    Зочин: Zuvshuurultei bol bolno gesen ug uu. Adilhan l huuhduuded surug nuluutei biz dee. Sonin yum be.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-28 15:06:04
    ?????: Тэр 9 газар нь зөвшөөрөл авсанаараа л ялгаатай болохоос яг адилхан л бгаа... Сургуулийн хажууд РС -ний зөвшөөрөл өгч байгаагаас харахад л аймагт эрх мэдэлтэнгүүд юу ч хийж болдогыг харж болно.