Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлагаар дамжуулан хүүхдийн хөгжил төлөвшлийг дэмжих зорилгоор ардын болон хүүхдийн дуу дуулаачдын "Дуулах өв-2019" аймгийн наадмыг зохион байгуулж байна. Тус наадамд 24 сургуулийн 140 хүүхэд оролцож 3 насны ангилалд авъяас, чадвараа сорьж байна. Хөвсгөл аймаг 2019 оныг "Хүүхэд хамгаалал-өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж нэрлэсэн жилийн ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан төлөвлөгөөний дагуу урлаг, соёл, спортын чиглэлээр 50 орчим уралдаан, тэмцээн үйл ажиллагааг зохион байгуулж 15000 орчим хүүхдэд хөгжлийн үйлчилгээг хүргэх ажээ.
Б.Ганаа
“Дуулах өв-2019” наадамд 140 хүүхэд оролцож байна |
|
Сэтгэгдэл бичих