Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулж байна
2019-02-21 00:26:11, 737
Хөвсгөл аймаг энэ оныг “Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм. Нэрлэсэн жилийн ажлын хүрээнд аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монголд олон улын байгууллагын “Хөвсгөл” орон нутгийн хөтөлбөр хамтран “Хамтын ажиллагаа-хүүхэд хамгаалал, төлөвшилд” бүсийн сургалт, зөвлөлгөөнийг тусгай хуваарийн дагуу сумдыг бүсчлэн зохион байгуулж байна.
 
Зөвлөлгөөн нь хүүхдийн эрх, хамгааллын асуудалд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах зорилготой юм.Энэ арга хэмжээний үеэр дээрх байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд “Салбарын бодлого, үйл ажиллагааны танилцуулга, мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх сургалт, нэрлэсэн жилийн ажлын чиглэл, арга зүй” гэсэн агуулгаар сумын нийт төрийн алба хаагч нарт мэдээлэл хүргэж, уулзалт зохион байгуулж байна.
 
Тухайлбал Галт суманд “Салбарын бодлого,үйл ажиллагааны танилцуулга, мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх сургалт, нэрлэсэн жилийн ажлын чиглэл, арга зүй” гэсэн агуулгаар сумын нийт төрийн алба хаагч, сургуулийн багш нарт мэдээлэл хүргэж, уулзалт зохион байгуулж, ахлах ангийн сурагчдад “Боломж дандаа чиний гарт” амьдрах ухааны сургалт оржээ.
Б.Гантуяа 


Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0