"Авьяас" сургуулийн сурагчид хүүхдийн дуулалт жүжгийг орос хэлээр тоглолоо
2019-01-27 01:27:30, 1210
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Авьяас" сургуулийн сурагчид Оросын хөгжмийн зохиолч Геннадий Гладков, Владимир Луговой нарын зохиол “Маша Витя” хоёр хүүхдийн дуулалт жүжгийг орос хэлээр чадварлаг тоглолоо.
 
Дуулалт жүжгийг ОХУ-ын Буриад улсын хөгжмийн коллежийн багш Игорь Геннадьевич Отческий удирдаж, хөгжмийг ОХУ-ын Буриадын Багшийн коллежийн, хөгжмийн тэнхимийн төгсөх курсын оюутнууд “Авьяас” сургуулийн урлагийн багш нар, ажилчид гээд олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж үзэгчдийн хүртээл болжээ. "Авьяас" сургууль нь жүжгээр дамжуулан хүүхдийн ур чадварыг хөгжүүлэх, гадаад хэлний сургалтад шинэ алхам хийхээр ОХУ-ын Буриад улсын багшийн сургуулийн хамт олонтой хамтран бүтээсэн шинэхэн уран бүтээлийг эцэг эх, сурагчид халуун алга ташилтаар талархан хүлээн авч байлаа. Цаашид ОХУ-ын Буриадын багшийн коллежтэй хамтран багш солилцох, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг "Авьяас" сургуулийн багш Б.Баярсайхан хэлж байлаа.
Б.Гантуяа 


"Авьяас" сургуулийн сурагчид хүүхдийн дуулалт жүжгийг орос хэлээр тоглолоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-02-15 07:11:01
    Zocnin: Xowsgol aimgn aways syrgyylin bagcn syragcndad bayr hvrgeed amjilt hvse tys syrgyylin ydirdlaga bagcn nar myndag cnvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-27 12:44:50
    ?.?????????: Mundag shvv ta nartaa urlagiin ondor amnilt hvsie