Аймгийн шилдэг хүүхэд тус бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулав
2018-12-31 15:06:44, 942

Хөвсгөл  аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний өөрийгөө хөгжүүлэх, амьдрах арга ухаанд суралцах үйлийг дэмжих, амжилт, ололт, давуу тал, шилдэг үлгэр дуурайллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалын дагуу энэ оны аймгийн шилдэг хүүхэд, шилдэг анги хамт олныг тодрууллаа.

Энэ жил 14 сургуулийн 38 хүүхэд, 4 анги хамт олны тодорхойлолт материал ирснээс 10 хүүхэд, нэг анги хамт олныг  оны шилдгээр шалгаруулж, урамшуулсан юм.

Шилдэг  хүүхдүүдэд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Хүүхдийн элч Л.Ганболдын санаачилгаар өнгөрсөн жилээс эхлэн хүүхэд тус бүр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог болсон нь хүүхдээ дэмжсэн, тэдэнд итгэл, урам зориг өгсөн бодитой шийдвэр болсон гэдгийг эцэг эхчүүд энэ үеэр онцолж байлаа.

Б.Гантуяа



Аймгийн шилдэг хүүхэд тус бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0