Хөвсгөл аймагтай холбоотой дуудлага нэмэгдсээр байна
2018-12-05 15:36:05, 912
Хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээллүүдийг хүлээн авдаг “Хүүхдийн тусламжийн 108” утсанд Хөвсгөл аймагтай холбоотой мэдээлэл дуудлага нэмэгдсээр байгаа гэнэ.
"Он гарсаар архины хамаарлаас болж хүүхдийн эрх зөрчигдсөн, өсвөр нсны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн зэрэг асуудал бүхий Хөвсгөл аймагтай холбоотой 109 дуудлага ирсэн байна. Мөн тус утсанд 2015-2018 оны хооронд Хөвсгөл аймагтай холбоотой 248 дуудлага ирснээс 79,4 хувь буюу 197 дуудлагатай холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж 108 утасны программд эргэж тайлагнасан байна. Харин 20,6 хувь буюу 51 кейсийг шийдвэрлэх шатандаа явж байгаа" гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд,  залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр мэдээллээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байрладаг “Хүүхдийн тусламжийн утас-108” утас нь хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд холбогдсон иргэдэд хүүхдийг хамгаалах чиглэлийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг юм. Эднийх хүүхдийн эрх зөрчигдсөн хөндөгдсөн тохиолдлын дуудлага мэдээллийг хүлээн авч бүртгэж харъяа  аймаг дүүрэгт нь шилжүүлж хариу үйлчилгээ үзүүлдэг ажээ.
 
Б.Туяа


Хөвсгөл аймагтай холбоотой дуудлага нэмэгдсээр байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0