Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас үйл ажиллагаа үйлчилгээгээ иргэдэд ойртуулах, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ном соёлын ажлыг сурталчлан Баянзүрх суманд “Нүүдлийн номын сан” ажиллуулав.
Энэ үеэр иргэдэд шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж, уншлага үйлчилгээг явуулж 200 орчим уншигчдад сурталчилсан байна. Мөн бага ангийн сурагчдын дунд “Би уншъя та бод” танин мэдэхүйн тэмцээн, 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Үгээр урлахуй” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж бага ангийн сурагчдад үлгэр чанга уншлага, тойм яриа хийж, харилцан яриа өрнүүлж номоо сурталчлах, уншуулах, уулзалт, ярилцлага зохион байгуулж, номтой нөхөрлөгсдийг шагнаж урамшуулсан байна.
Хөдөө орон нутагт ном ховор ялангуяа сурах бичгээс өөр шинэ ном ирдэггүй. “Нүүдлийн номын сан” ирснээр сонирхсон номоо уншиж олон шинэ номтой танилцлаа гэдгийг уншигч хүүхдүүд хэлж байлаа.
Б.Гантуяа
Баянзүрх суманд “Нүүдлийн номын сан” ажиллуулав |
|
Сэтгэгдэл бичих