Дотуур байрны хоолны чанарыг сайн гэж сурагчид дүгнэжээ
2018-11-29 16:01:41, 1395
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дотуур байрын сурагчдын хоолны чанарт хяналт хийсэн байна. Энэ үеэр дотуур байранд амьдардаг 142 сурагчаас сэтгэл ханамжийн судалгаа авахад  хоолны чанар сайн, цаг хугацаандаа ордог хангалттай гэж хариулжээ.
 
Дотуур байрны тогооч Х.Тунгалаг, Ч.Март нар үдийн хоолонд батлагдсан цэсийн дагуу хоолоо бэлтгэж байсан бөгөөд гал тогооны орчин цэвэрхэн, дулаахан, хүнсний агуулах тусдаа стандартын орчинд хүнсний бүтээгдэхүүнээ хадгалдагтай шалгалтынхан танилцсан байна.Мөн хоолны цэсийг 7 хоногоор урьдчилан гаргаж хүүхдүүдэд танилцуулан хуваарийн дагуу бэлтгэдэг бөгөөд хүйтний улиралд ханиад томуу нэмэгдэж буй учраас аарц, жимс гээд эко илчлэг сайн бүтээгдэхүүн нэмэгдсэн гэдгийг тогооч нар хэлж байлаа. Сурагчид амт чанартай хоол унд тогтмол идсэнээр ядарч сульдахгүй, гэрээ санахгүй, даарахгүй, ханиад хүрэхгүй, сурах хүсэл нэмэгдэх зэрэг олон ач холбогдолтой ажээ.
 
Б.Гантуяа


Дотуур байрны хоолны чанарыг сайн гэж сурагчид дүгнэжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-06 16:47:31
    Зочин: Манай ээжийг П.Тунгалаг гэдэг овгийн үсэг буруу байна.