Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн газар, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний дүрэм журмыг танин мэдэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2018” тэмцээн боллоо.
Тэмцээн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж тэмцээнд 9 сургуулийн 9 багийн 100 орчим сурагчид авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Эрдмийн далай” сургуулийн баг тэргүүлж “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн баг дэд байрт, “Титэм” сургуулийн баг гуравт шалгарлаа.
Тэмцээн нь сурагчдад замын хөдөлгөөний мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал ээмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготой ажээ.
Б.Амирлан
“Ногоон гэрэл цагаан шугам-2018” тэмцээнд “Эрдмийн далай” сургуулийн баг тэргүүллээ |
Сэтгэгдэл бичих