"Залуу эхчүүдийн манлайлал" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2018-11-23 15:34:31, 723
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Хамгаалагдсан хүүхэд-Аз жаргалтай гэр бүл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, өсвөр насны охидод тулгамдаж буй асуудлыг нийгмийн ажлын, үйлчилгээ үзүүлэх замаар шийдвэрлэх, охидын эрхийг хамгаалах, ирээдүйдээ итгэлтэй, зөв иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой "Залуу эхчүүдийн манлайлал" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд анхан шатны нэгжид ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвтэй хамтран Мөрөн хотноо зохион байгууллаа. Сургалтаар сүүлийн жилүүдэд охидын жирэмслэлт, түүнээс үүдэлтэй хүүхдийн эрхийн зөрчил гарсаар байгаа бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлд анхаарч ажиллах нь чухал байгааг онцолж байлаа. Энэ оны эхний арван сарын байдлаар тус аймгийн охидын жирэмслэлт, төрөлт улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа нь урьдчилан сэргийлэх, охидын эрхийг хамгаалах, нөхөн сэргээх, хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатай байгааг харуулж байгаа ажээ.
 Б.Гантуяа


"Залуу эхчүүдийн манлайлал" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-02-02 18:24:18
    zochin: hayg ni haana baidag ve