Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас гэр бүлээрээ ном унших сонирхолтой иргэдийг дэмжин “Номын богц” аялуулахаар болжээ.Энэ нь ном унших сонирхолтой боловч номын санд суух боломжгүй иргэдэд гэртээ чөлөөт цагаараа сонирхсон номоо унших боломжийг олгох юм.
Мөн хүүхдүүдийн ном унших сонирхол нэмэгдэж, чөлөөт цаг заваараа ном уншиж, эцэг эхчүүдтэйгээ номын талаар ярилцаж, сэтгэхүйг нь тэлж өгөх гэх зэрэг олон ач холбогдолтой гэнэ. Номын богцонд номын сангийн танилцуулга бүхий боршур, шинэ номын танилцуулга, уншсан номноос төрсөн сэтгэгдэл үлдээх дэвтэр, уншигч гэр бүлийн фото зургаа хийж үлдээх альбом, ном уншихын ач тусын талаар зөвлөгөө мэдээлэл бүхий гарын авлага, санал сэтгэгдэл үлдээх дэвтэр, тухайн уншигч гэр бүлийн захиалсан номнууд багтжээ.Номын богц үнэ төлбөргүй нэг гэр бүлд 7 хоног аялах бөгөөд уншигчид Нийтийн номынд хүсэлтээ гарган номоо өөрснөө сонгон захиалах ажээ.
Б.Гантуяа
Сэтгэгдэл бичих