Мөрөн суманд бага насны хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой Сансар тоглоомын төв нээлтээ хийлээ.
Мөрөн сум 140 гаруй мянган хүн амтай боловч Хүүхдийн паркаас өөр тоглож наадах чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байхгүй өнөөдрийг хүрсэн билээ. Мөрөн сумын иргэн Ч.Батболд өөрийн хөрөнгө оруулалтаар 2-10 хүртэлх насны хүүхдүүд тоглох боломжтой хамгийн сүүлийн үеийн тоглоом бүхий төвийг ашиглалтад орууллаа.
"Сансар тоглоом"ын төвд савлуур, гулгуур, үсэрдэг тоглоом, жаран хөлт зэрэг хүүхдүүд гүйж харайх хөдөлгөөн хийх зориулалттай тоглоомуудыг суурилуулжээ.
Б.Гантуяа
Бага насны хүүхдүүд тоглох төвтэй боллоо |
Сэтгэгдэл бичих