Хөвсгөл аймаг энэ оныг “Ахмад настнаа дээдлэх жил” болгон зарлаж ахмадуудад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тус аймгийн хэмжээнд 11200 гаруй ахмад настан амьдардаг бөгөөд 7000 гаруй нь харьяалалгүй ахмадууд байгаа юм. Нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-аас дээш ангийн бүлэг бүр нэг ахмадыг даан авч 341 бүлэгт 341 ахмад харьяалалтай болжээ.Энэ нь ямар нэгэн байгууллагад харьяалалгүй гэсэн ахмадуудыг тодорхой хамааралтай болгож хүүхдүүд сонгосон ахмаддаа туслан дэмжиж баярлуулж байх ба хүүхдүүд бага наснаасаа ахмад настнаа хүндлэн дээдлэх өв уламжлалаас суралцах ач холбогдолтой юм. Сурагчид зөвхөн нэрлэсэн жилийн хүрээнд төдийгүй сургуулиа төгстөл ахмад настандаа туслаж байх ажээ.
Б.Гантуяа
341 ахмадыг сурагчид даан авчээ |
|
Сэтгэгдэл бичих