Хөвсгөл аймгийн 38000 гэр бүлд үнэлгээ хийнэ
2018-10-19 17:04:37, 1686

Хөвсгөл аймагт Засгийн газрын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, Гэр бүлийг дэмжих хөтөлбөр, амьдрах орчноо сайжруулах нэрлэсэн жилийн ажлын хүрээнд "Хүүхэд хамгаалал- өрхийн аюулгүй байдал" аяныг өрнүүлж байна.  Аяны хүрээнд  бүх өрхдөө эрсдлийн үнэлгээ хийж, хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулж арилгах, таслан зогсоох, бууруулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Ирэх амралтын өдрүүдэд тус аймгийн нийт 32 байгууллага, 24 сумын ЗДТГ-ын албан хаагчид, өрхөөр айлчлагч, хэсгийн ахлагч нарын төлөөлөл бүхий 801 хүн тус үйл ажиллагаанд оролцож 38000 орчим гэр бүлд эрсдлийн үнэлгээ хийнэ. Мөрөн сумын хэмжээнд 14 багийн 12300 өрхөд ажиллах юм. Иймээс ирэх амралтын өдрүүдэд эцэг, эхчүүдийг гэртээ байж  өөрийн гэр бүлийн сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллаж, эрсдлээ бодитой үнэлүүлэхийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уриалж байлаа.



Хөвсгөл аймгийн 38000 гэр бүлд үнэлгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0