Охидод хувцас солих, бие засах тохитой орчин хэрэгтэй байна
2018-10-15 16:45:42, 913
 Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран олон улсын охидын өдрийг тохиолдуулан охидын төлөөллийн санал бодлыг сонсох "Охид бидний мөрөөдөл" уулзалт, арга хэмжээг энэ сарын 12-нд зохион байгуулав. Энэ үеэр охид өөрсдийн өмнө тулгамддаг олон асуудлыг хэлж байлаа. Ялангуяа өсвөр насны охидод биеийн тамирын хичээлд ороход хувцас солих өрөө, сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлээ солих бие засах тухтай орчин хэрэгтэй байгаа, мөн хөвгүүд охидоо хүндэтгэж, тэдэнтэй эелдэг сайхнаар харилцаж, тэднийг сонсож, дэмжих нь чухал байгааг охид хэлж байв. 108 утсанд он гарсаар 93 дуудлага ирсний 15 нь буюу 14,1 хувь нь охидтой холбоотой дуудлага иржээ. 2018 он гарсаар тус аймгийн хэмжээнд 27 гэмт хэрэгт 41 хүүхэд холбогдсоны дотор 1 охин холбогджээ. Мөн өсвөр насны охидын жирэмслэлтийн коэффицентээр Хөвсгөл аймаг 26 хувьтай, охидын үр хөндөлт 3,5 хувьтай байгаа учраас эдгээр асуудалд анхааран ажиллах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр онцолж байлаа.
 
 Б.Гантуяа 


Охидод хувцас солих, бие засах тохитой орчин хэрэгтэй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0