Үерт автсан өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэв
2018-10-05 13:17:54, 843
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд өнгөрсөн долдугаар сарын 19-нд орсон усархаг борооны улмаас үер бууж, 181 айл өрх усанд автсан билээ. МУЗН-ээс үерт автсан өрхүүдийн дунд судалгаа явуулж 20 өрхийг сонгож тус бүр 240000 төгрөг буюу нийт 4800000 төгрөгийг бэлнээр олгож мөнгөн тусламж үзүүллээ. Үерийн улмаас 181 айл өрх усанд автаж 169 хашаа нурсан юм. Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд 70 хүн, 10 гаруй техник хэрэгсэл дайчлан ажиллаж нийтийн эзэмшлийн 15,5 га талбай, 1,2 км үерийн даланг засварлан, 1,4 км үерийн суваг шуудуу ухаж, үерт өртсөн айл өрх болон нийтийн эзэмшлийн 32,8 га талбайд ариутгал халдваргүйтэл хийж, лаг шаврыг цэвэрлэх, үерийн далан сэргээн засварлах ажлыг хийгээд буй.
 
                                                                                       Б.Гантуяа 


Үерт автсан өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0