Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3-р багийн нутаг Жараан голын эхэнд 180-200 орчим настай Монголын хамгийн өндөр Шинэс мод байгааг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ОСХТ-ын баг, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангиуд хамтарч тогтоосон байдаг.
Тус моднууд нь хэсэг газар бөөгнөрөн ургасан бөгөөд 36-42 метр өндөр гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга А.Батболд мэдээллээ. Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт нөөц 481.3 сая шоометр байгаагаас шинэс мод 95.3 хувийг нь эзэлдэг гэнэ. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлдэг ажээ.
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР МОД ХӨВСГӨЛД БАЙДАГ |
|
Сэтгэгдэл бичих