БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛНЭ
2018-09-04 17:12:46, 1295
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх зорилгоор “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд сургууль эхлэх, тарах хөдөлгөөн нэмэгдсэн үед сургууль бүрийн ойролцоох замуудад эцэг, эх, цагдаа нарын  эргүүл хяналтыг тогтмол гаргаж  сургуулийн орчинд бага насны хүүхдийг зам тээврийн осол болон аливаа эрсдэлд өртөхөөс сэргийлэх гэнэ.  Мөн эцэг, эхчүүдийг сургалтанд хамруулж хүүхдээ хараа хяналтгүй орхисноор учирч болох эрсдэл, цаашид хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл өгчээ. Тус аймгийн хэмжээнд энэ оны эхний 8 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 1 хүүхэд, гэмт хэргийн улмаас 12 хүүхэд хохирсон байна. Мөн 24 гэмт хэрэгт 34 хүүхэд холбогдсон нь өмнөх оноос өссөн бөгөөд хүүхдүүд ихэвчлэн хулгайн гэмт хэрэгт холбогджээ.
 
Б.Гантуяа
 


БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛНЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-05-20 21:39:39
    mbman: Ashguide